Testimonials

Home / Testimonials

  1. Self-Introduction and disease history.

    Намайг Ундрах-Эрдэнэ гэдэг. 40 настай. Монголоос ирсэн анхны хүн байгаа юм. Түрүү бучлирхайн үрэвслээр олон жил асуудалтай явж ирсэн. Ялангуяа би сүүлийн 4 жилд зовиур хүндэрч, Монголынхоо Цэ-Пү, Очир анагаагч, Адам зэрэг олон эмнэлгүүдээр явсан боловч мөнгө төгрөг, цаг хугацаагаа алдахаас өөр ямарваа үр дүнд хүрээгүй юм.

  2. How did you get to know our treatment.

    Ингээд интернэтээр энэ өвчний талаар нарийвчлан судалдаг байсан бөгөөд 2 жилийн өмнөөс энэ эмнэлгийн сайтыг олж, маш их олзуурхан мэдээлэл авч, эмнэлэгтэй холбогдож эхэлсэн. Энэ сайтын мэдээлэл нь маш үндэслэлтэй, үр дүнтэй сэтгэгдэл төрүүлж байсан. Өндөр төлбөртэй тул ийшээ ирэх талаар шийдвэр гаргаж чадахгүй их л боддог байсан. Ингээд  би сүүлийн нэг жилийг тэвчиж суухын аргагүй зовиуртай өнгөрөөсөн бөгөөд хамгийн сүүлд шинжилгээ өгөхөд миний 1.2 байсан PSA 8 гарсан ба энэ нь ноцтой гэдгийг би судалж ойлгосон байсан ч бас л шийдвэр гаргаж чадахгүй байсан бөгөөд гэр бүлийн хүн маань шууд явья гэсэн. Бид эмнэлэгтэй холбогдож шууд наашаа гарсан.

  3. Treatment experience

    Нэг зүйлийг онцлоход Монголд эмнэлэгт очиход шулуун гэдсээр түрүү булчирхай руу нэг өнжөөд нэг тарьдаг байсан. Энэ нь 1-рт шулуун гэдсэн дэхь бохир нянг түрүү булчирхай руу цааш дамжуулж, халдварыг нэмэгдүүлдэг. 2-рт энгийн тарилгын зүү учир түрүү булчирхайнд сорви, шарх үлдээдэг бөгөөд үр дүнд хүрдэггүй бөгөөд ямар ч хүн ирсэн энэ эмчилгээгээ 10 хоног л хийдэг стандарт болсон аргачлал байсан. Яг ийм байдлаас болж сорви нь үлдэж бөгөөд олон жилийн дараа асуудал үүсгэж эхэлсэн нэг сайхан сэтгэлтэй Америк өвчтөнтэй танилцаж, туршлагаа хуваалцаж, энэ хүн надад маш их мэдлэг, мэдээллийг тайлбарлаж өгсөн юм. Энэ хүний энэ сорвийг гаргах тал дээр Dr.Song шинэ нээлт амжилттай туршиж үр дүнд хүрсэн байлаа.

    Харин Dr. Song-ийн зүү маш нарийн (хятадын удамжлалын зүүнээс санаагаа авч олон жил хөгжүүлсэн) бөгөөд Dr.Song өөрөө энэ тариагаа өдөр бүр 3-10 хүнд 20 жилийн турш хийж туршлагажиж, мастер болсон. Түүний гол давуу тал шулуун гэдсээр массаж хийх явцдаа түрүү булчирхайг тэмтэрч, мэдрэн, тарилгыг шулуун гэдсээр дайруулахгүйгээр тойруулж, түрүү булчирхайн яг голомтот үрэвсэл эсвэл хавдрын цэг рүү хүчтэй антибиотекоо тарих үйлдэл юм. Энийг маш нямбай, ур чадвартай, өвдүүлэхгүй зөөлөн, хурдан хийж чаддагт оршиж байгаа юм. Монголын эмнэлгийн үндсэн эмч нь энэ тарилгыг өөрөө хийдэггүй, зөвхөн DRE шинжилгээгээ аваад л өөрөө мөнгөө тоолж авдаг, энэ тарилгыг нь өөр эмч хийдэг. Энэ эмч нь мэргэжлийн эсэх нь тодорхойгүй бөгөөд очих бүрд өөр өөр эмч болсон байдаг байлаа.  Энэ тийм хүсээд байх ажил биш ч гэсэн Dr.Song энэ ажилдаа тун сэтгэлтэй, хүсэл эрмэлзэлтэй хийдэг.

    Энд ирснийхээ дараа би миний түрүү булчирхай дотор бага зэрэг цустай байгааг мэдсэн ба нэлээн хор урхагтай, хурдан явцтай хавдар гэдгийг нь ойлгосон. 6 долоон хоног тарилга хийлгэсэн бөгөөд  ирсэн өдрөөсөө л сайтынхаа бүх testimonia-г уншиж, түрүү булчирхайн талаарх мэдэхгүй үг хэллэгүүдээ орчуулж, өөрийн биеийн байдал, шинж тэмдэгийн талаар Dr.Song, Ivan нартай англиар тогтмол мэдээлэл солилцож байсан. Би энэ сайтыг уншсанаасаа хойш 2 жилийн дотор огт антибиотек уугаагүй, ирэхээсээ өмнө гүүний саам уугаад гарч ирсэн, миний дархлаа сайн, хурдан үр дүнд хүрэхэд нөлөөлсөн болов уу гэж бодсон. Эмчилгээний үеэр бага зэрэг цус гарч байсан. Энэ үеэр эмнэлгээс өгсөн эмийг тогтмол уух бүрд цус гаралт эрс буурдаг байсан.  Мөн gym-д явж байсан бөгөөд таслахгүй өдөрт 2 удаа гүйж байсан өдрүүдэд эрс сайжралт анзаарагдаж байсан.  

    Эмчилгээний үеэр шээсээр тогтмол шохой шиг цагаан зүйлүүд бага багаар ч гэсэн гардаг байсан. Мөн 2 дахь долоо хоногт шээсээр цустай нэлээн их хаягдал, хогнууд гарсан ба тэр өдөр маш их зовиуртай хоносон. Тэр өдрийн маргаашнаас миний бие эрс сайжирч, өргөсийг нь авцан юм шиг санагдаж эхэлсэн.

    Би мөн элэгний B вирустэй. Dr.Song-ийн надад бэлдэж өгсөн элэгний B вирусын эсрэг ургамлаас гаргаж авсан нунтаг, сөрөг үр дагаваргүй эмийг 5 дахь 7 хоногоосоо ууж эхэлсэн. Эхний 7 хоногт толгой эргэж, онцгүй байсан ч дараагийн 7 хоногоос биеийн байдал, эрч хүч эрс дээшилж, gym-дээ тогтмол явдаг болсон.

  4. Evaluation towards the doctors

    Dr.Song бол зөвхөн өвчтөн эмчлээд мөнгө олоод суугаад байхаасаа гадна хавдар болон вирус, бактерийн чиглэлээр маш их судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг, хурал зөвлөгөөнд илтгэл тавьдаг нь надад маш их таалагдсан. Хэд хэдэн илтгэлийг би сайтаас нь олж уншсан. Намайг эмчлүүлэх үеэр 45 хоногийн семинарт өөр хот руу явахаар болсон байсан. Ялангуяа энэ хүн аливаа өвчний суурь шалтгаан болох халдвар түүнийг бий болгож буй вирус ба бактерийг устгах тал дээр онцгойлон анхаардаг болох нь надад гүн сэтгэгдэл төрүүлж байлаа. Гэхдээ ашигтай бактерийг ялгаж ойлгодог. Би Монголд байхдаа антибиотек уух л юм бол архаг мөөгөнцөртдөг байлаа. Энд ноцтой мөөгөнцөртөөгүй бөгөөд 5 дахь долоон хоногт ажиглагдсан мөөгөнцрийг шинжилгээ авч нам дарсан бөгөөд сүүлийн 7 хоногт ямар ч зовиургүй болсон юм. Энэ хүн Нобелийн шагнал авах ёстой юм шиг санагдсан.

     

    Би энд 6 долоон хонохдоо өдөр бүр Dr.Song, Ivan нартай англиар тогтмол мэдээлэл солилцож, биеийн байдлынхаа талаар 30 минутаас-2 цаг ярилцдаг байлаа. Өвчтний биеийн байдал, бүх өвчний түүх, асуудал зэргийг нарийвчлан ойлгох гэж чармайж байгаа нь өвчтөнд мөн тэр хэмжээгээр мэдлэг ойлголт өгөх гэж оролдож байгаа нь энэхүү өвчнийг төгс ойлгож, төгс эмчлэх гэсэн хандлага, эрмэлзэлтэй байгааг харуулж байлаа.

     

    Олон Америк, Канад, Австрали найзуудтай боллоо. Эдгээр шинжлэх ухаан, анагаахын салбар өндөр хөгжсөн орны Америк, Австрали орны иргэд хүртэл хамгийн сүүлд бүх аргаа мухарласныхаа дараа ийшээ олноороо ирдэг юм байна. Ингэж олон хагалгаа хийлгэж, шарх сорви авсан, маш их антибиотек ууж дархлаагаа байхгүй болгосон хүмүүс маш олноор ирсээр Dr.Song-ийн туршлага, ур чадварыг улам тэлжээ.

     

  5. Evaluation towards the treatment/clinic

    Ирсэн эхний өдрөө л би 2000 $, би Эхнэр 1000 $ маш дэлгэрэнгүй шинжилгээ өгсөн. Энэ шинжилгээгээр маш олон вирус, бактер бусад бүх эрхтнүүдийн бүх үзүүлэлтийг гарган авч, эдгээр мэдээлэл дээр Dr.Ivan, Dr.Song өвчтөнтэй хамтран ажиллаж, өвчний урхаг суурь асуудлууд, халдваруудыг тодорхойлж эхэлдэг. Dr.Song-ийн нэг үнэ, цэнэтэй давуу тал нь тухайн өвчтний нөхцөлөөс хамаарч, эм, эмчилгээний тактик, хугацаагаа янз бүрээр гаргаж байсан. Мөн түрүү булчирхайг эмчлэхийн тулд бусад өвчлөлүүдийг давхар эмчилдэг, эмчлэх ёстой гэж үздэг эмч юм. Архаг гамерит, архаг хоолой, бамбайн үрэвсэл, чихний үрэвсэл, шулуун гэдэсний үрэвсэл, дотор гадна геморрой зэргийг бүгдийг давхар эмчилж байлаа. Эмэгтэйчүүдийн сав, умайн дахь полип, үрэвслүүдийг ч мөн эмчилж байсан.

    Ер нь бол түрүү булчирхайн үрэвсэл олон шалтгаантай бөгөөд ингэж явсаар үр дүнд хүрэхгүй бол түрүү булчирхай томорч, хавдар болж шээс нь хаагдаж хагалгаа хийлгэдэг. Хагалгаа хийлгэх нь шээсний урсацыг хэсэгтээ шийдвэрлэх хэдий ч халдварыг улам даамжруулж хэсэг хугацааны дараа хавдрыг цааш дамжиж тархах үндсэн шалтгаан болдог юм байна.

    Dr.Song-ийн тарилга нь надад маш их үр дүнтэй юм гэдэг сэтгэгдлийг төрүүлж байсан. Хүн болж төрснөөсөө хойш харсан хамгийн чанартай үйлчилгээ, хамгийн өндөр түвшинд мэргэшсэн эрдэмтэн, эксперттэй учирлаа гэж бодсон. Нэг гоё үйлчилгээ нь шинжилгээний хариуны зургыг шууд мэйлдэж харуулдаг байлаа. Анх ирэхэд миний түрүү булчирхай дахь шүүрлийн эсийн зураг маш муухай байсан бол явах үеийн зураг маш цэвэрхэн бөгөөд сперм гүйж харагдсан.

     

  6. Anything you want to say

Эцэст нь би маш их сэтгэл хангалуун, баяр баясалтай, ирээдүйдээ итгэлтэй байна. Энэхүү эмчилгээ маань манай гэр бүлийн хувьд хамгийн оновчтой, үнэ цэнэтэй зөв зүйлд хөрөнгө оруулалт хийсэндээ тун сэтгэл хангалуун байна. Бид эрүүл мэндийн боловсрол, мэдлэгээ санаанд оромгүйгээр дээшлүүлж, дэлхийн хамгийн төгс чанартай эмчилгээний үйлчилгээг авч үзлээ. Олон Америк, Канад, Австрали найзуудтай боллоо. Энэ мөнгөөр олон монголчууд үнэтэй жиип машин авч унасан мөртлөө өвдөж шаналж явж байж магадгүй гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэрэв та нэгэнт шийдсэн бол над шиг хавдарт хүрэх хүртэл хүлээх хэрэггүй, цаг хугацаа алдаж асуудлаа хүндрүүлэх хэрэггүй. Тэгэх тусам эмчилгээний өртөг, хугацаа ихэсдэг.

Ямартаа ч би сайтыг бүрэн уншиж судалсан бөгөөд олон зүйлийн талаар нарийвчлан ярихад цаг их орохоор байгаа тул ингээд зогсоё.

Хэрэв та шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа, гаргасан ч яаж явах талаар асуулттай тулгарсаар байгаа бол над руу холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авч болно.

2020-02-17 Admin